Toyota шинэ үйлдвэрийн төсвөө бараг гурав дахин нэмлээ
2022, 9 сарын 1. 1:480

Toyoto Motor Co компани Америкт цахилгаан автомашины батарейн үйлдвэр байгуулах гэж байгаа билээ. Тус компани 1.29 тэрбум ам.долларын төсөвтэй тус үйлдвэрээ өргөжүүлж 3.8 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон тухайгаа өнөөдөр зарласан юм. Цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж буй тул хөрөнгө оруулалтаа ийнхүү бараг гурав дахин өсгөж байна гэж компанийн зүгээс тайлбарлав.

Toyota анх хөрөнгө оруулалтын хэмжээгээ 1.29 тэрбум хэмээн зарлах үед тус шинэ үйлдвэр байрлах Норт Каролина мужийн захиргаанаас хөрөнгө оруулалтаа 3 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлбэл төрөөс олгох татаасны хэмжээг 315 сая ам.доллар болтол өсгөх санал тавьсан юм.

Улмаар Toyota анх төлөвлөсөн хосолсон хөдөлгүүрт автомашины жижиг батарейн дөрвөн шугам дээрээ бүрэн цахилгаан автомашинд зориулсан том батарейн хоёр шугам нэмэхээр шийдсэн байна. Үйлдвэр 2025 онд ашиглалтад орно.

Тус үйлдвэрийг байгуулахад Panasonic-ийн охин компани Prime Planet Energy & Solutions технологийн зөвлөхөөр хамтарч байна. Panasonic саяхан Канзас хотод 4 тэрбум ам.долларын үйлдвэр барих ажилд Tesla-тай хамтрах болсноо зарласан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13