БНХАУ: Ган гачиг нүүрлэсний улмаас 31 тэрбум юанийн эдийн засгийн хохирол учирч, 37 сая хүн нэрвэгджээ
2022, 9 сарын 1. 21:530

Энэ зун Хятадын төв болон өмнөд хэсэгт нүүрлэсэн хэт халалтын улмаас үүссэн ган гачигт 37.85 сая хүн нэрвэгдээд байна.

Хятадын Онцгой байдлын газрын орлогч дарга Жөү Шювэнь орон нутгийн цагаар 30-ны өдөр зорион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ган гачигт 37 сая 850 мянган хүн нэрвэгдэж, 4 сая 280 мянган хүнд яаралтай тусламж шаардлагатай байгаа талаар онцолжээ.

Тэрээр нэмж хэлэхдээ, хохиролд өртсөн тариалангийн талбайн хэмжээ 4 сая 45 мянган гад хүрсэн бол эдийн засгийн хохирол нь дангаараа 31 тэрбум 500 сая юань болсон тухай дурдав.

Хөх мөрний сав газарт өнгөрөгч 7-р сараас хойших өндөр температуртай өдрийн дундаж тоо 32.5 хоног байсан нь 1961 оны ажиглалтаас хойших хамгийн өндөр үзүүлэлт байсан бол дундаж хур тунадас 160.3 мм байсан нь олон жилийн дунджийн ердөө тал хувьтай тэнцэж буй юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56