АНУ Хятадын хоригийг эсэргүүцэхдээ Япон улсын далайн бүтээгдэхүүнийг худалдан авах болжээ
2023, 10 сарын 31. 19:020

Өнгөрөгч наймдугаар сард Япон улс Фукушимагийн цахилгаан станцын цацраг идэвхт усан хаягдлыг Номхон далайд цутгаж эхэлсэн билээ. Тэдний мэдэгдсэнээр эрдэмтэд цацраг идэвхт усан хаягдлыг хангалттай сайн цэвэршүүлсэн бөгөөд далайд цутгахад огтоос аюулгүй гэсэн юм. Гэсэн хэдий ч БНХАУ тус улсаас импортлох далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьж, Япон улс далайн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагчаа алдсан билээ.

Тэгвэл мягмар гарагт Япон улс дахь АНУ-ын арми тэдний далайн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах болжээ.

Үйл явдлын хүрээнд Япон улсад суугаа АНУ-ын элчин сайд Рам Эмануэлийн тайлбарласнаар, энэ бол Вашингтоны Бээжинтэй эхлүүлсэн эдийн засгийн дайны нэг хэсэг гэсэн юм. Улмаар тэд цаашид Хятадын Япон улсаас импортлох далайн бүтээгдэхүүнд тавьсан хоригийг эсэргүүцэх өөр аргыг ч эрэлхийлж магадгүй гэжээ. Түүний өгүүлснээр АНУ Япон улсаас их хэмжээгээр худалдан авах далайн бүтээгдэхүүнийг цэргийн хоол хүнсэнд ашиглаж, Япон дахь Америкийн цэргийн баазуудын зоогийн газар, дэлгүүрүүдэд худалдана гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35