Их Британи: Ерөнхий сайд Жонсон цөмийн эрчим хүчний салбарт 700 сая фунтын хөрөнгө оруулалт хийнэ
2022, 9 сарын 2. 0:340

Ирэх долоо хоногт албан тушаалаа хүлээлгэн өгөх Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон цөмийн эрчим хүчний салбарт 700 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Жонсон орон нутгийн цагаар 1-ний өдөр Английн зүүн хэсгийн Суффолк мужийн Сайзвелл хотод айлчилж, Францын цахилгаан эрчим хүчний EDF компанийн тус бүс нутагт барихаар төлөвлөж буй “Сайзвелл С”атомын цахилгаан станцад хөрөнгө оруулахаа амлав. Энэ нь Их Британийн засгийн газраас өнгөрсөн онд цөмийн эрчим хүчний шинэ томоохон төслүүдэд зориулан хуваарилсан 1.7 тэрбум фунт стерлингийн нэг хэсэг болох аж.

“Сайзвелл C” атомын цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд 20 тэрбум фунт стерлинг шаардлагатай гэж тооцоолж байгаа бөгөөд хувийн хөрөнгө оруулагчид шаардлагатай байгаа гэв.

Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд хийж буй хамгийн сүүлийн үгийг энэ үеэр хэлсэн бөгөөд “”Сайзвелл С” станцын бүтээн байгуулалт цаашид үргэлжлэх нь дамжиггүй юм” хэмээн онцлон тэмдэглэжээ. Украины дайны улмаас байгалийн хийн үнэ өссөөр байгаа тул атомын цахилгаан станц барих шаардлагатай хэмээн тэрээр үзэж байгаа бололтой. Их Британи улс байгалийн хийн өндөр хараат байдлаасаа болж ихээхэн хохирол амсаж байгаа орнуудын нэг бөгөөд өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 45 хувийг байгалийн хийгээр хангасан байна.

Ерөнхий сайд Жонсоны үзэж буйгаар өмнөх засгийн газрууд ямар ч алсын хараагүй ажиллан, атомын цахилгаан станц барих бодлогыг үл дэмжиж байсны улмаас өдгөө эрчим хүчний үнэ “тэнгэрт хадаж” байна хэмээжээ.

“Сайзвелл С” атомын цахилгаан станц ашиглалтад орсны дараа Их Британийн цахилгааны хэрэглээний 7 хувь буюу ойролцоогоор 6 сая орчим өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ба ашиглалтын хугацаа 60 жил байх аж. Гэхдээ ашиглалтад орох хүртэл нэлээд хэдэн жил шаардагдах бололтой. EDF компанийн барьж буй “Хинкли Пойнт С” цахилгаан станц ч мөн төсөв хөрөнгө дутагдсан гэх мэт хүндрэлээс болж төлөвлөж байснаас даруй 10 орчим жилийн дараа буюу 2027 онд л үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байгаа юм.

BBC сувгийн мэдээлснээр Жонсон дараагийн ерөнхий сайдыг “Сайзвелл С”атомын цахилгаан станцын төслийг тийм ч хялбархан орхин гарч чадахааргүйгээр зохицуулснаас гадна энэ зохицуулалтаараа ямар нэгэн байдлаар уг төсөл хойшлогдсон тохиолдолд өөрөө хариуцлагаас эвтэйхэн мултарч үлдэх аргаа ч сүвэгчилсэн хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж:Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35