Зэсийн ханш дахин 11 хувиар буурах хандлагатай байна
2022, 9 сарын 5. 11:220

Дэлхийн зах зээлд зэсийн ханш унасаар байна. Ханшийн уналт үргэлжилсээр өнөөдрийн үнээс нэмж 11 хувиар буурна хэмээн Fairlead Strategies зах зээлийн шинжилгээний байгууллага мэдээллээ. Зэсийн үнэлгээ ийнхүү суларч байгаа нь инфляцыг бууруулах сайн талтай боловч эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их юм.

Зэсийн ханшийг эдийн засгийг тодорхойлогч тэргүүлэх үзүүлэлт гэж үздэг. Улмаар эдийн засаг хэр эрүүл байгааг илэрхийлдэг “барометр” гэх нь бий. Учир нь зэс зах зээлийн ихэнх бараанд тодорхой хэмжээгээр агуулагддаг бөгөөд эдийн засаг сэргэх үед зэсийн эрэлт нэмэгдэж улмаар ханш нь өсдөг билээ.

Гуравдугаар сарын эхэн үед нэг паунд нь 5 ам.доллар байсан зэсийн ханш өдгөө 30 орчим хувиар унаж 3.41 ам.доллар болоод байна. Цаашид дахин 11 хувиар буурах аж. Ийм том хэмжээний ханшийн сулрал ихэвчлэн эдийн засгийн уналттай холбоотой байдаг юм. Гэвч энэ удаад эдийн засгийн огцом удаашралыг илтгэхгүй. Харин тогтмол дунд зэргийн удаашралыг илэрхийлж байгаа юм. Ханш өссөн тохиолдолд эдийн засаг сэргэх шинж гэж үзэж болно. Гэвч буурах шинж тод байгаа тул хөрөнгө оруулагчид зэсийн ханшийн савлагаанд бэлэн байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Market Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
12025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
12025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
12025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
32025-1-2 11:52

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас