Энэтхэг цахим тоглоомын салбарт татвар тогтоож байна
2022, 9 сарын 5. 23:341

Энэтхэгийн засгийн газар онлайн тоглоомын тэмцээнд түрүүлсэн иргэдэд ур чадвараар эсвэл азаар хожсон эсэхээс үл хамаарч 28 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргажээ.

Татварын албаны мэдээлснээр тус улсад сүүлийн гурван жилд онлайн тоглоомын хожлын сан ойролцоогоор 7.2 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Улмаар эрх баригчид сүүлийн хоёр жил онлайнаар хожсон мөнгөө албан татварт мэдүүлэхийг иргэдээс шаардах болжээ. Есдүгээр сарын 2 өдрөөс өмнө мэдүүлэх ёстой тус тайланг өнөөдрийн байдлаар 20,000 гаруй иргэн илгээсэн бөгөөд үлдсэн мэдүүлээгүй татварын дүн 6 сая орчим ам.доллар болж байна.

Энэтхэгийн онлайн тоглоомын салбарт ийнхүү 28 хувийн “бүтээгдэхүүн үйлчилгээний татвар” тогтоож буй нь дөнгөж хөгжиж эхэлж буй тус салбарын хөгжилд тушаа болох магадлалтай. Уг шийдвэр онлайн тоглоомын тэмцээнээс гадна цахим мөрийтэй тоглоом, бооцоот морин уралдаанд хамаарна. Тэмцээнд ур чадвараар түрүүлсэн, азаар тэргүүлсэн эсэхээс үл хамааран татварыг жигд тогтоож байна.

2020-2021 оны санхүүгийн жилд тус салбар 13,600 сая рупигээр хэмжигдэж байсан. Харин 2025 онд багадаа хоёр дахин тэлж 29,000 сая рупи хүрэх магадлалтай хэмээн KPMG-ийн тайланд дурджээ.

Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Нарангуа
   /
2022, 9 сарын 5. 23:53

Чухам

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35