Ирланд улс Instagram-ийг хүүхдийн мэдээллийн нууцлал зөрчсөн хэмээн буруутган 405 сая еврогоор торгов
2022, 9 сарын 6. 23:570

Хүүхдийн хувийн мэдээлэл, тэр дундаа утасны дугаар, цахим шуудангийн хаягийг олон нийтэд нээлттэй болгосон тухай удаан үргэлжилсэн маргаан торгуулиар эцэслэж магадгүй байна.

Ирланд улсын Мэдээлэл хамгаалах газрын комиссар "Бид өнгөрсөн Баасан гаригт эцсийн шийдвэрээ гаргасан бөгөөд 349 сая фунт стерлинг буюу 405 сая еврогийн торгууль ногдуулахаар шийдлээ" гэв.

Харин Instagram-ийн толгой компани Meta уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Энэ нь төрийн байгууллагаас Meta-д оноож буй гурав дахь торгууль юм. Компанийн зүгээс “Биднийг торгох болсон асуудал нь манай аппликейшны хуучин функц дээр үндэслэсэн. Гэтэл бид нэг жил гаруйн өмнөөс хэд хэдэн удаа сайжруулан шинэчилсэн бөгөөд өсвөр үеийнхнийг болон тэдний хувийн мэдээллийг хамгаалах олон сонголт нэмэгдсэн байгаа” хэмээн өөрсдийгөө зөвтгөж байна.

Ирландын Мэдээлэл хамгаалах газар буюу DPC нь тус улсын технологийн компаниудыг хянадаг төрийн байгууллага юм. DPC өнгөрсөн онд WhatsApp-ийг225 сая еврогоор, Amzmon-ийг 746 сая еврогоор хэрэглэгчийн хувийн мэдээллийн журам зөрчсөн хэмээн торгож байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26