БНАСАУ өөрийгөө “цөмийн зэвсэгт улс” хэмээн тунхаглалаа
2022, 9 сарын 9. 13:110

Баасан гарагт Умард Солонгосын KCNA мэдээллийн агентлагаас мэдээлснээр БНАСАУ өөрийгөө “цөмийн зэвсэгт улс” хэмээн тунхаглах хуулийг баталжээ.

Тус улсын удирдагч Ким Жон Уны тодорхойлсноор энэхүү шийдвэр нь эргэшгүй бөгөөд түүний зүгээс цөмийн зэвсгээс ангижрах талаар ямар нэг яриа хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар хуулийн хүрээнд тэд өөрсдийгөө хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх хэлбэрээр цөмийн зэвсэг галлах эрхтэй болж байгаа юм.

Хөндлөнгийн ажиглагч нарын дүгнэж байгаагаар Умард Солонгос улс энэхүү хуулийг баталснаар 2017 онд зогсоод байсан цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэх гэж байж болзошгүй гэнэ.

KCNA агентлагаас мэдээлснээр энэхүү хууль нь цөмийн зэвсгийн хэрэглээг илүү хариуцлагатай болгох бөгөөд цөмийн зэвсэг, технологийг бусад оронтой хуваалцахыг хориглодог ажээ. Мөн хуулийн зорилго нь цөмийн зэвсгийг буруугаар ашиглах, цөмийн зэвсэгт орнууд ямар нэг буруу тооцоолол хийхээс урьдчилан сэргийлнэ гэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35