Хятад, Оросын Гадаад хэргийн сайд нар Барууны дайсагнасан бодлогыг эсэргүүцэж байгаагаа дуу нэгтэй илэрхийлжээ
2023, 8 сарын 9. 4:510

Саудын Араб улсын зохион байгуулсан Украины энх тайвны асуудлаарх олон улсын бага хуралд Хятадын төлөөлөгч оролцсон билээ. Тэгвэл энэхүү үйл явдлын дараахан ОХУ болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар холбогдон хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх талаар ярилцаж тохиролцсон тухай Спутник агентлаг мэдээллээ.

Тодруулбал ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар утсаар холбогдож “Хоёр тал хориг арга хэмжээ болон бусад хууль бус аргаар Орос, Хятадын хөгжлийг хааж боомилох гэсэн барууны дайсагнасан бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” хэмээн Оросын Гадаад хэргийн яамны зүгээс мэдэгдэл хийсэн байна.

"Үүний зэрэгцээ хоёр орны олон улсын асуудлаарх байр суурь нэгдмэл байгааг дахин онцолж, гадаад бодлогын нягт уялдааг цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцлоо" хэмээн цохон тэмдэглэв.

Өнгөрөгч 5-ны өдрөөс хойш хоёр өдрийн турш Саудын Арабын Жидда хотноо Украин, Америк, Өмнөд Солонгос, Европын холбоо зэрэг 50 орчим орны өндөр дээд албан тушаалтнууд оролцсон Украины хямралыг зохицуулах зорилго бүхий олон улсын бага хурал болж өнгөрсөн юм.

Тус хуралд ОХУ-ын төлөөлөгч оролцоогүй ба тиймдээ ч Украины байр суурийг харьцангуй хүчтэй тусгасан арга хэмжээ болж өндөрлөв.

Өнгөрсөн зургадугаар сард Данийн Копенгаген хотноо зохион байгуулагдсан анхны хуралд Хятад улс оролцоогүй ч энэ удаагийн буюу хоёр дахь бага хуралд Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуйг илгээсэн юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03