Азербайжантай залгаа хил дээр байдал хурцадсантай холбогдуулан Арменийн ерөнхий сайд Путинтэй утсаар ярьжээ
2022, 9 сарын 13. 11:062

Армени-Азербайжаны хил дээр нөхцөл байдал хурцадсанаар Арменийн ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогджээ. Улмаар утасны дуудлагын хүрээнд талууд хил дээрх хурцадмал байдлын тухай хэлэлцсэн байна.

Арменийн сайд нарын зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, “Ерөнхий сайдын зүгээс Азербайжаны Зэвсэгт хүчин Арменийн бүрэн эрхт нутаг дэвсгэрийг чиглүүлэн өдөөн хатгалга бүхий түрэмгийлэл үйлдэж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Түрэмгийлэл шөнө дунд эхэлсэн бөгөөд Азербайжаны талаас их буу, том хэмжээний калибр буугаар зэвсэглэсэн байсан.

Ерөнхий сайдын зүгээс Азербайжаны үйлдлийг хүлээн зөвшөөрч боломгүй хэрэг гэж үзэж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгээс зохих ёсны арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн” гэжээ.

Тийнхүү үйл явдлын хүрээнд талууд шуурхай холбоотой байхаар тохиролцсон гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
192.82.76.127
   /
2022, 9 сарын 13. 11:34

Армен гэж бас нэг Монгол шиг өрөвдмөөр улс нэг байнаа. Байнга хөршүүддээ дээрэлхүүлнэ

202.126.89.212
   /
2022, 9 сарын 13. 16:24

Жижигхэнээ мэдэхгүй 3дагч хөрш, баруун гэж их солиорсон монголтой яг адилхан авилга нь өндөр хөгжсөн

0 0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35