Хаданд авирагч, 83 настай бизнесмен Ивон Шүйнард 3 тэрбум ам.долларын бизнесээ ашгийн бус байгууллагад бүрэн хандивлалаа
2022, 9 сарын 15. 9:050

Аялал, спортын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг Patagonia компанийн үүсгэн байгуулагч Ивон Шүйнард бизнесээ бүхэлд нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг ашгийн бус байгууллагад хандивлалаа. Тус компанийн үнэлгээ 3 тэрбум ам.доллар бөгөөд нэг жилийн орлого нь 1.5 орчим тэрбум ам.доллартой тэнцэж байна.

Өдгөө 83 настай, хаданд авирагч Ивон Шүйнард компанийнхаа саналын эрхгүй 98 хувь хувьцааг Holdfast Collective хэмээх байгаль орчныг хамгаалагч байгууллагын өмч болгон шилжүүлж байна. Улмаар тус олонхын хувьд ногдох ашгаас бизнест буцаан хөрөнгө оруулаагүй ашгийг 100 хувь байгаль орчны тэнцвэр, био олон талт байдлын төлөө, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд зориулах юм. Урьдчилсан тооцоогоор Patagonia нэг жилд ойролцоогоор 100 сая ам.долларын ногдол ашгийг дээрх байгаль орчны төлөө тэмцэгч компанид өгнө.

Харин саналын эрхтэй үлдсэн хоёр хувь хувьцааг Patagonia Purpose Trust хэмээх шинээр байгуулсан итгэлцэлд шилжүүлж буй бөгөөд тус байгууллага нь "Patagonia-ийн зорилго, үнэт зүйлсийг баталгаажуулах мөн капитализм нь байгаль дэлхийн тусын тулд ашгийн төлөө ажиллаж болдог” гэдгийг харуулахын төлөө үйл ажиллагаа явуулна гэв.

Шүйнард “Компаниа хандивлах олон төрлийн арга бий. Миний хувьд ажилтнуудаа цомхотголд өртүүлэхгүй байх, компанийнхаа үнэт зүйлийг хадгалж үлдэх үүднээс ийнхүү хоёр өөр байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан” гэв.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35