Тесла компани АНУ-ын зах зээлд борлуулагдаж буй зарим загваруудынхаа үнийг бууруулжээ
2023, 10 сарын 8. 0:320

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани АНУ-ын зах зээлд борлуулагдаж буй “Model 3”, “Model Y”зэрэг зарим загварынхаа үнийг 2000 гаруй ам.доллароор бууруулжээ.

Тодруулбал тус компанийн албан ёсны сайтад мэдээлснээр “Model 3”-ын үндсэн загварын анхны үнэ 40,240 ам.доллар байсныг 38,990 ам.доллар болгон 1250 ам.доллароор бууруулсан гэв.

Тэрчлэн “Model 3-Long Range” болон “Model 3- Performance” загварын үнэ 47,240 ба 53,240 ам.доллараас тус бүр 1,250 болон 2,250 доллароор хямдарсан байна.

Түүнчлэн SUV ангиллын “Model Y” загварын үнийг 54,490 ам.доллароос 2000 ам.доллароор хямдруулжээ.

Ингэснээр тус компани хэрэглэгчдийн дунд хамгийн нэр хүндтэй, эрэлт ихтэй байдаг “Model 3” болон “Model Y” загваруудынхаа үнийг 2.7-4.2 хувиар бууруулаад байна. Компанийн зүгээс ийнхүү үнээ бууруулж буй шалтгаанаа тодорхой дурдаагүй юм.

Хэрэглэгчдийн зарцуулалт эрс багасч буйгаас гадна цахилгаан автомашины өрсөлдөөн ширүүсч байгаатай холбогдуулан тус компани өнгөрсөн оны сүүлчээс дэлхийн хэд хэдэн улс орнууд дахь автомашины үнээ бууруулж эхэлсэн билээ.

Ялангуяа цахилгаан автомашины салбарын хамгийн том зах зээл болох АНУ болон БНХАУ-д үнээ буулгаж, мөн өсгөх зэргээр хэд хэдэн удаа үнийн зохицуулалтыг хийсэн билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35