Аялал жуулчлалын салбар сэргэж буйтай холбоотойгоор Sony Entertainment компани Тайландад шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах гэж байна. Тус хүрээлэнг харъяа компани Columbia Pictures-ийн бүтээсэн алдарт кино, хүүхэлдэйн дүрүүдээр сэдэвчлэх бөгөөд мөн усан парктай байх юм.
Aquaverse хэмээн нэрлэсэн тус хүрээлэн нь Бангкок хотоос 90 минут зорчин хүрэх зайд нийт 5.7 га газрыг хамран таван одтой зочид буудал, амралтын газар төвлөрсөн бүсээс холгүй байрлана. Тус паркийг бүхэлд нь “Хар хувцастнууд”, “Сүнс баригчид” (Gostbusters), “Жуманжи”, “Трансилван зочид буудал” зэрэг олон алдарт бүтээлээр сэдэвчилсэн байх бөгөөд аравдугаар сарын 11 өдөр нээлтээ хийнэ.
Aquaverse парк нэг жилийн өмнөөс хэсэгчлэн нээгдэхээр төлөвлөөд байсан ч цар тахал, олон улсын хямралын улмаас хойшилсон байсан. Өдгөө дэлхийн аялал жуулчлалын салбар сэргэж буй тул Тайланд ирэх энэ онд 10 сая жуулчин, ирэх 2023 онд 30 сая жуулчин хүлээн авна хэмээн бэлтгэж байна.
Эх сурвалж: Bloomberg