Франц: Цахилгаан болон хийн үнийн өсөлтийг ирэх онд 15 хувиас хэтрүүлэхгүй
2022, 9 сарын 16. 8:380

Францын засгийн газар айл өрх, жижиг аж ахуйн нэгжийн цахилгаан болон хийн үнийн өсөлтийг ирэх онд 15 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа талаар Bloomberg суваг орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлэв.

Францын ерөнхий сайд Элизабет Борн мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, хэрэв ингэж дээд хязгаар тогтоохгүй бол ирэх онд цахилгаан болон хийн үнэ 120 хувь хүртэл өснө гэж мэдэгджээ. Мөн улсаас олгох татаасын хөтөлбөрүүд ч үргэлжлэн хэрэгжих болно гээд бага орлоготой 12 сая өрхөд 200 еврогийн татаас олгохоо энэ үеэр цохон тэмдэглэсэн байна.

Харин тус улсын эдийн засгийн сайд Бруно Лемэйр эрчим хүчний үнийг өсгөх тал дээр хязгаарлалт хийснээр засгийн газрын төсвийн алдагдал 45 тэрбум еврод хүрнэ гэж мэдэгдэв. Гэхдээ Европын холбооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эрчим хүчний компаниудаас татан төвлөрүүлэх гэнэтийн ашгийн татварын ачаар Засгийн газрын төсвийн цэвэр алдагдал 16 тэрбум евро болж буурах ба үүнийг нарийвчилж үзвэл хийн зардлын хязгаарлалтын улмаас 11 тэрбум евро, цахилгааны зардлын хязгаарлалтын улмаас 5 тэрбум еврогийн алдагдал хүлээх таамаглал гарсан аж. Сайд Лемэйр татаасаас гарах санхүүгийн зардал нь 1.8 тэрбум евро болно гэж тайлбарлав.

Франц бол Европын орнууд дундаас эрчим хүчний үнийн өсөлтөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан цөөн орнуудын нэг юм. Тодруулбал өнгөрсөн оны аравдугаар сард шатахууны үнийг царцааж, энэ оны хоёрдугаар сард цахилгааны үнийн өсөлтийг дөрвөн хувиар хязгаарласан билээ.

Үүний үр дүнд Францын инфляцийн түвшин Европын бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Евро бүсийн хэрэглээний үнийн индекс өнгөрөгч 8-р сард 9.1 хувиар өссөн ч Францын инфляци дөнгөж 6.5 хувьтай байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47