Хятад улсын эдийн засаг өнгөрөгч 8-р сард таамаглаж байснаас илүү өсөлттэй гарчээ
2022, 9 сарын 18. 22:260

Өнгөрөгч 8-р сард Хятадын ард иргэдийн худалдан авах чадвар хийгээд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд зах зээлийн таамаглаж байснаас илт сайжирсан байна.

Өнгөрөгч 7-р сард бууралттай байсан бодит эдийн засгийн үзүүлэлтүүд 8-р сард хурдацтай сэргэсэнтэй холбогдуулан Хятадын эдийн засаг хамгийн хүнд үеэ давж гарлаа гэх таамгийг дэвшүүлжээ. Хятадын Үндэсний статистикийн газрын 16-ны өдөр мэдээлснээр, Хятадын жижиглэнгийн худалдааны хэмжээ 8-р сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар өссөн байна. Мөн өмнөх сарын (2.7%) болон зах зээлийн хүлээлтээс (3.5%) мэдэгдэхүйц өндөр үзүүлэлтийг үзүүлсэн юм.

Хятадын дотоодын эдийн засгийн хэмжүүр болох жижиглэнгийн худалдааны хэмжээ өнгөрсөн 4-р сард Шанхай зэрэг томоохон хотуудад хэрэгжүүлсэн хөл хорионы улмаас -11.1 хувь хүртэл буурсан боловч аажмаар сэргэж байгаад 7-р сард өмнөх сараас дахин буурсан байна. Гэсэн хэдий ч 8-р сард жижиглэнгийн борлуулалтын өсөлт нэмэгдэж байгаагаас харахад тус улсын ард иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байна гэж дүгнэж болох юм. Корпорацийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сэргэх хандлага ч илт харагдаж байна. Өнгөрөгч 8-р сард экспортын хэмжээ буурсан зэрэг таагүй нөхцөл байдлыг үл харгалзан Хятадын аж үйлдвэрлэл 4.2 хувиар өсч, таамаглаж байсан 3.8 хувиас давжээ.

“Өнгөрсөн сард хэрэглэгчдийн худалдан авах чадвар болон аж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн нь сүүлийн саруудад үл хөдлөх хөрөнгийн уналт, цар тахлын дүрэм журам, хэт халалт, импорт экспортын бууралт зэрэгт олон таагүй үйл явдлууд давхцсан Хятадын эдийн засаг сэргэх тийшээ хандаж буйн дохио болж буй бололтой” гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35