Хятадын банкууд юанийн ханшийг тогтворжуулах ажиллагаа явуулж эхэлжээ
1 сарын 23. 14:540

Хятадын төрийн өмчит банкууд үндэсний валютын ханшийг тогтоон барих зорилгоор АНУ-ын долларыг зарж эхэлжээ.

Юанийн ханш болон компаниудын үнэт цаасны ханшийг тогтворжуулах зорилгоор БНХАУ-ын төрийн өмчит томоохон банкууд валютын захад долларыг их хэмжээгээр нийлүүлж эхэлжээ. Хятадын мөнгөн тэмдэгтийн болон том компаниудын хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд хамгийн доод үзүүлэлтүүд рүү унасаар байгаа юм.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллийг эш татан Reuters агентлагийн мэдээлснээр, банкууд юанийн ханшийг аврахын тулд голчлон америк долларыг зарж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгийн бирж дээр ханш нь тогтдог оффшор юанийн хөрвөх чадвар буурч байгаа аж.

Харин дотоодын юанийн ханшийг Хятадын Ардын банк хянаж, хоёр валютын ханш хоорондоо хэт зөрүүтэй болохоос сэргийлж байдаг.

Энэ нь төрийн өмчит банкууд юанийг ханшийг тогтворжуулахыг оролдож байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард дээрх аргыг хэрэглэсний үр дүнд Хятадын юаний ханш дотоодод хамгийн өндөр хэмжээнд хүртлээ чангарч байв.

Юанийн ханш суларсан нь Хятадын хөрөнгийн зах зээлд дахин уналт болж буйтай холбоотой байж магадгүй гэж эх сурвалжууд тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид Хятадын эрх баригчдын авч буй арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байгаа тул Хятадын үнэт цаасуудыг зарж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс 2.4 хувиар унасан нь сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт юм. Хятадын эх газрын гол индекс болох CSI 300 1.6 хувиар унажээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35