Александер Новак: 2024 оны сүүл гэхэд ОПЕК+ өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ дахин 1.66 сая баррелиар бууруулсан байх болно
2023, 12 сарын 6. 20:500

Лхагва гарагт ОХУ-ын шадар сайд Александер Новакын мэдэгдсэнээр ОПЕК+ буюу Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагын гишүүн орнууд 2024 оныг дуустал өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ дахин бууруулна гэжээ. Улмаар тэд 2024 оны эхний улиралд л гэхэд газрын тосны олборлолтоо өдөрт 2.2 сая баррелиар дахин бууруулахаар төлөвлөсөн байна.

Түүний хэлснээр, “Сануулга болгон хэлэхэд, манай гэрээ 2024 оны сүүлээр дуусгавар болно. Тиймээс бидний дөрөвдүгээр сард баталсан, өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1.66 сая баррелиар бууруулах шийдвэр 2024 оныг дуустал хүчин төгөлдөр байх юм. Үүнээс гадна бид олон улсын зах зээлийг тэнцвэржүүлэхээр угтаж буй өвлийн улиралд олборлолтынхоо хэмжээг дахин бууруулахаар төлөвлөсөн.

Өнөөгийн энэ нөхцөл байдлыг авч үзвэл, бид нийлүүлэлтээ бууруулах нь зайлшгүй шаардлагатай алхам. Харин нөхцөл байдал дээрдэж, эрэлт ихэсвэл бид ч шийдвэрээ өөрчилж болно” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52