Дэлхийн банкны ерөнхийлөгч: Европ дахь хямралыг шийдэхийн тулд АНУ эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай
2022, 9 сарын 19. 12:420

Дэлхийн банкны ерөнхийлөгч Европ дахь эрчим хүчний хямралыг намжаахын тулд эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг АНУ-д хандан уриалсан байна.

Ерөнхийлөгч Дэвид Малпасс орон нутгийн цагаар 18-ны өдөр WABC радиод өгсөн ярилцлагадаа "Эрчим хүчний нийлүүлэлтийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг бол хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Эрчим хүчний хамгийн их нөөцтэй орнуудын нэг бол дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ юм” хэмээн онцлон тэмдэглэв.

"АНУ нь цэвэр түлш, байгалийн хий болон илүү үр ашигтай дамжуулах технологийг хөгжүүлэхэд шаардагдах хамгийн их нөөцтэй бөгөөд эдгээр нөөцөө ч холбогдох салбаруудад ашиглах боломж бололцоо дүүрэн бий” гэж тэрээр дурджээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Европын улс орнууд эрчим хүчний хомсдолоос болж нүүрсний эрчим хүч үйлдвэрлэлийг эргэн сэргээж байгаа явдал нь асуудал болж байна. Европ дэлхийн олон орнуудаас нүүрс импортолж байгаагаас гадна байгалийн хийгээр бордоо хийдэг орнуудаас байгалийн хийг нь худалдан авч байна” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
7
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35