Капитрон банк Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа
2022, 9 сарын 23. 16:380

Монголын банк санхүүгийн зах зээлд өсөлтийн хурдаараа тэргүүлж буй Капитрон банк нь бүхий л харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхээр зорин ажилладаг. Энэхүү зорилтынхоо хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангах үүднээс Монголын уул уурхай салбарын тэргүүлэгч Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг өнөөдөр шинэчлэн үзэглэлээ.

Энэхүү хамтран ажиллах гэрээ нь тус компанид бараа, ажил үйлчилгээ нийлүүлж буй 1000 орчим дотоод, гадаадын компани, иргэдэд “авлага барьцаалсан зээл”-ийг хүү шимтгэлийн нэн таатай нөхцөлөөр олгох үйл ажиллагааг урт хугацаанд хэвээр хадгалах юм.

Мөн Капитрон банкны хувьд “Авлага барьцаалсан зээл”-ийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 95 хувь хүртэл, зээл олголтын шимтгэлгүйгээр олгодгоороо онцлогтой бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед Оюу Толгой ХХК-тай өмнө нь байгуулсан гэрээний нөхцөлийг хэвээр хадгалж байгаад харилцагчдын хувьд талархалтай байна.

Капитрон банкны санхүүгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр суурь тэлсээр өнөөдрийн байдлаар 1.6 их наяд төгрөгийн активтай, дүрмийн санг 100.0 тэрбум төгрөгт хүргэж, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлсний зэрэгцээ Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган ажиллаж байна.

Ухаалаг ирээдүйн зүгт
КАПИТРОН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35