Италийн жижиг арлын оршин суугч болбол 15,000 евро урамшуулал болгон өгнө гэв
2022, 9 сарын 25. 2:380

Газар дундын тэнгист байрлах, Италийн үзэсгэлэнт арал дээр амьдрахаар шийдвэл 15,000 евро урамшуулал болгон өгөх хууль баталсан байна. Тус арлын үзэмж төгс, эрүүл орчныг харвал хүмүүсийг татахын тулд мөнгө төлөх шаардлагагүй. Гэвч тус арлын хүн ам эрс цөөрч байгаа тул зөвхөн байнгын оршин суугч татах зорилгоор ийнхүү урамшуулал олгох болжээ.

Сардиния хэмээх тус арлын засгийн газар 45 сая евро төсөвлөсөн нь 3,000 гаруй шинэ оршин суугч авахад хүрэлцэх юм байна. Италийн бусад хэсэгт хүн амаа нэмэх зорилгоор ижил төстэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх тохиолдол бий. Тухайлбал, Калабия бүсэд байнга амьдрахаар очсон хүн бүрд 33,000 ам.доллар өгнө. Санто Стефано ди Сессанио тосгоны хувьд шинэ иргэддээ 52,500 ам.долларын урамшуулал олгож байна.

Арлын иргэн болохын тулд мэдээж зарим шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Тухайлбал 3,000-аас цөөн оршин суугчтай хот руу нүүж тэндээ бүрмөсөн аж төрөх ёстой. Урамшууллын мөнгөө тэнд тохижих, байр авах зэрэгт зарцуулах хэрэгтэй. Сандиния арлыг 18 сарын дотор байнгын оршин суух газраа хэмээн бүртгүүлэх шаардлагатай ажээ.

Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04