Walmart сүлжээ дэлгүүр Roblox виртуал ертөнц дотор хоёр шинэ салбар нээж байна
2022, 9 сарын 27. 10:270

Walmart сүлжээ дэлгүүр “альфа” болон “Z” үеийнхний худалдан авалтыг өсгөх зорилгоор Roblox виртуал ертөнц дотор “Walmart Land”, “Universe of Play” хэмээх хоёр шинэ салбар ертөнц нээж байна.

Улмаар Roblox дахь дүрүүд эдгээр ертөнцөөс виртуал худалдан авалт хийхээс гадна олон төрлийн тоглоом тоглох, агаарын бөмбөлгөөс шагнал хожих, амьд тоглолт үзэх, загварын тэмцээнд өрсөлдөх зэрэг олон боломж бүрдүүлэх ажээ. Walmart Land нь шилдэг тоглоомууд дээр төвлөрөх бол Walmart's Universe of Play нь виртуал арьс арчилгааны бүтээгдэхүүн, нүүр будалтын хэсэг, виртуал хувцас солих өрөө зэрэг загварын салбарт төвлөрнө. Эдгээр ертөнц нь Walmart-ийн лого хэлбэртэй байх бөгөөд виртуал дотор “арал” гэж нэрлэх аж. “Бид үйлчлүүлэгчидтэйгээ харилцах өвөрмөц, шинэлэг аргуудыг үргэлж эрэлхийлж байдаг” хэмээн Walmart-ийн маркетинг хариуцсан захирал Уильям Уайт хэллээ. Эхний салбар арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ.

Roblox дотор Nikeland, American Eagle Outfitters, Ralph Lauren салбаруудаа нээн ажиллуулж байна. Гэвч Roblox дахь салбартаа хамгийн их хүчин чармайлт гаргаж буй компани бол Wallmart юм.

Эх сурвалж: TechCrunch

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04