ОУВС-аас Их Британийн татварын төлөвлөгөөнд санаа зовниж буйгаа илэрхийллээ
2022, 9 сарын 28. 12:320

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Их Британи улсын засгийн газраас хувь хүнд ногдуулах орлогын албан татвар, аж ахуй нэгжид ногдуулах татварын хэмжээг тус тус бууруулах болсноо зарласан билээ.

Тэгвэл ОУВС-аас Их Британийн засгийн газрын авч буй арга хэмжээг амьжиргааны өртгийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй алхам хэмээн шүүмжилжээ.

Тэдний анхааруулж байгаагаар татварыг танах нь тэгш бус байдлыг нэмэгдүүлж, инфляцын өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн юм.

Гэвч тус улсын засгийн газрын зүгээс дээрх шийдэл нь эдийн засгийн өсөлтийг эхлүүлнэ гэж амлаж байгаа ажээ.

Үйл явдлын хүрээнд ерөнхий сайд Лиз Трассын ойрын холбоотон болох Лорд Фрост ОУВС-ын мэдэгдлийг эрс шүүмжилсэн байна. Түүний хэлснээр, “ОУВС-ийн зүгээс эдийн засгийн уламжлалт бодлогыг дэмжсээр ирсэн. Үүний улмаас л олон жилийн турш эдийн засгийн өсөлт удааширч, үр бүтээмж суларсан. Их Британи улсын хувьд урагшлах цор ганц арга зам нь татвараа бууруулж, мөнгөний зарцуулалтад хязгаарлалт тогтоож, эдийн засгийн томоохон шинэчлэлт хийх юм” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35