Япон: Ирэх оны батлан хамгаалахын төсөв 7.9 их наяд иенээр хэмжигдэж байгаа нь ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэж байна
2023, 12 сарын 23. 5:342

Японы засгийн газар ирэх оны батлан ​​хамгаалахын төсвийг 7,9 их наяд иен хэмээн баталсан нь энэ оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлт болсон талаар Kyodo News болон Yomiuri Shimbun зэрэг орон нутгийн томоохон агентлагууд онцлов.

Тус мэдээнд дурдсанаар Японы засгийн газар 22-ны өдөр 2024 оны санхүүгийн жилийн төсвийг Засгийн газрын хуралдаанаар 112.717 их наяд иен байхаар шийдвэрлэсэн юм.

Төсвийн хэмжээ сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан бол батлан ​​хамгаалахын зардал өссөн байна.

Батлан ​​хамгаалахын төсвийн 7.9 их наяд иенийн 10 орчим хувийг довтолгооны чадавхийг бэхжүүлэхэд хамгийн чухалд тооцогдох алсын тусгалтай пуужин зохион хөгжүүлж, тоог нь нэмэгдүүлэхэд зарцуулах бол 5 орчим хувийг нь газар-газар ангиллын пуужингийн сөнөөх систем болох "Aegis Ashore"-ийг орлох хоёр "Aegis системээр тоноглогдсон байлдааны хөлөг онгоц”-ны бүтээн байгуулалтын ажилд зориулах гэнэ.

Түүнчлэн Японы Засгийн газар хуурай газар, далай, агаарын өөрийгөө хамгаалах хүчнийг нэг дор удирдах боломжтой нэгдсэн ажиллагааны командлал, батлан ​​хамгаалах техник хэрэгслийн хөгжлийн судалгааны төв байгуулахад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэв.

Kyodo News агентлаг Японы ирэх оны батлан ​​хамгаалахын зардалын талаар “2024 онд Японы дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 1.3 хувьд хүрэх төлөвтэй байна" гэжээ.

Японы засгийн газар ирэх оны нэгдүгээр сард хуралдах Үндэсний ассамблейн ээлжит чуулганд төсвөө өргөн барьж, гуравдугаар сардаа багтаан батлахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Дашгарав
   /
2023, 12 сарын 25. 18:00

4н4нюш333с. Сс. С С. Мм м. 33334 байна 2рд 3

Дашгарав
   /
2023, 12 сарын 25. 18:00

4н4нюш333с. Сс. С С. Мм м. 33334 байна 2рд 3

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01