Жижиглэн худалдааны салбарт дэлхийн хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгддэг H&M брэнд хангалттай ашиг олохгүй байгаа тул 177 сая ам.долларын зардал хэмнэх арга хэмжээ авахаар шийджээ.
Тус брэндийн хамгийн том зах зээл болох Европ тивд Украины дайн, эрчим хүчний үнэ, инфляц зэрэг олон асуудал үүсээд буй тул худалдан авагчид хувцасны хэрэглээгээ эрс танаж байна. Улмаар худалдааны эргэлт, хэрэглэгчийн итгэлийн индекс буурсан. Тиймээс энэхүү Шведийн компани гуравдугаар улиралд татварын өмнөх дүнгээр 689 сая швед крон буюу таамагласнаар дөрөв дахин бага ашиг олжээ. Харин нэг жилийн өмнөх ашиг 6 тэрбум гаруй крон байсан юм. Ийнхүү H&M өнөөдөр буюу есдүгээр сарын 29 өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжихээр шийдлээ.
Гүйцэтгэх захирал Хелена Хелмерссон “Байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхээс гадна технологийн үйлчилгээ худалдан авахаас татгалзсанаар томоохон хэмнэлт гарна. Мөн бизнес аяллыг танах, оффисын түрээсийг бууруулснаар удаах хэмжээний мөнгөн дүн хэмнэх боломжтой” хэмээн ярилаа. Хэмнэлтийн арга хэмжээний үр дүн 2023 оны хоёрдугаар хагаст мэдрэгдэж эхэлнэ. H&M-ийн хувьцааны ханш өнөөдөр гурван хувиар, он гарснаас хойш 43 хувиар унаад байна.
Эх сурвалж: Reuters