Тэрбумтан бүсгүй Рианна зургаахан сая ам.долларын төлөө бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн үү?
3 сарын 4. 17:450

Өнгөрөгч долоо хоногт хамгийн ихээр олны анхаарлыг татаж, шуугиулсан мэдээ бол дуучин Рианна урлагийн карьераасаа завсарлаад 8 жилийг үдсэний эцэст Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн хүү Анант Амбани болон түүний сүйт бүсгүй Радхика Мерчант нарын хурмын өмнөх ёслолд урилгаар очин бүрэн хэмжээний тоглолт хийсэн гэдэг билээ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар нийт 6 сая ам.долларын хөлстэй уг тоглолтод дуучин Рианна нийт 19 дуу дуулсан бөгөөд дуучин бүсгүй ч 8 жилийн дараа тайзан дээр гарахад таатай байгаагаа хуваалцсан. Улмаар олон нийтийн зүгээс түүнийг нэг хуримд очоод л 6 сая ам.долларын хөлс авсныг ам уралдуулж байхад зарим нэг нь түүнийг Супер Боулын хагас цагийн завсарлагын үеэр тайзан дээр гарснаасаа ч илүү баяр жаргалтайгаар үзүүлбэрээ үзүүлснийг шүүмжлээд амжсан.

Тэгвэл зарим нэг хэвлэлийнхний мэдээлж байгаагаар дуучин, бизнес эрхлэгч Рианнагийн хувьд эл тоглолт дан ганц 6 сая ам.доллароор хэмжигдэх үнэ цэнтэй байгаагүй гэжээ. Тодруулбал, сүйт залуу Анант Амбанигийн эцэг Мукеш Амбанигийн Reliance Retail компани Энэтхэгийн зах зээлд Sephora гоо сайхны бараа бүтээгдэхүүний сүлжээ дэлгүүрийг оруулах эрхийг авсан юм. Ингэснээр дуучин Рианнагийн Fenty Beauty гоо сайхны компани ч тус дэлгүүрээр дамжуулан Энэтхэгийн худалдан авагч нартаа хүрэх боломжтой болж буй билээ. Тиймээс хэвлэлийнхний тайлбарлаж байгаагаар Рианнагийн эл тоглолт нь түүний брэндийн бизнесийн уялдаа холбоог сайжруулах, дэмжих зорилготой байсан гэжээ.


Эх сурвалж: Fandom Wire

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
15
5
3
7
4
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35