Энэтхэгийн Adani Group ирэх 10 жилийн хугацаанд 100 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ
2022, 10 сарын 3. 2:120

Adani Group ирэх 10 жилийн хугацаанд 100 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсний 70 гаруй хувийг эрчим хүчний салбарт зарцуулахаар болсон гэж үүсгэн байгуулагч, дэлхийн хоёр дахь чинээлэг эрхэм Гаутам Адани хэллээ.

Боомт, эрчим хүч, дэд бүтэц зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Гаутам Адани ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрын тэргүүлэх чиглэлийн дагуу бүтээн байгуулалтуудад голчлон ажилладаг гэдэг. Тэрбээр “Бид нарны эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч болсон. Гэвч цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү тэлнэ” хэмээв. Тэр дундаа, ногоон устөрөгч үйлдвэрлэх сонирхолтой байгаа аж. Тус групп одоогоор 10 гигаваттын хүчин чадалтай цахиурт суурилсан фотовольтаик сүлжээ, 10 гигаваттын салхин турбин, 5 гигаваттын устөрөгчийн үйлдвэр барих ажил эхлүүлээд байна.

Өрийн судалгааны байгууллага CreditSights энэ есдүгээр сарын эхэн үед Adani Group-ийн санхүүгийн хөшүүрэг өндөр байгаад санаа зовниж буйгаа мэдэгдсэн. Гэвч Adani-ийн зүгээс санхүүгийн бүх үзүүлэлт эрүүл бөгөөд салбарын жишигтэй нийцэж байгаа гэв. Adani группийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 260 тэрбум ам.доллар даван эрчимтэй тэлж байна.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01