Теслагийн нэгж хувьцааны үнэлгээ 8.4 хувиар унажээ
2022, 10 сарын 4. 14:480

Даваа гарагт цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн нэгж хувьцааны үнэлгээ 8.4 хувиар унажээ. Нью Йорк хотын хөрөнгийн биржээс мэдээлснээр нэгж хувьцааны үнэлгээ ийн унасан нь тус компанийн гуравдугаар улирлын тайлантай холбоотой гэнэ.

Тодруулбал, Тесла өнгөрөгч улиралд нийт 358 мянган ширхэг автомашин нийлүүлэх төлөвтэй байсан ч ердөө 348,300 ширхэг автомашиныг л нийлүүлсэн байна. Ингэснээр 2022 онд автомашины нийлүүлэлтээ 50 хувиар өсгөх тэдний төлөвлөгөө хүрэхэд бүр л хүнд болжээ.

Харин ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар хувьцааны үнэлгээ унахад Теслагийн үүсгэн байгуулагч ноён Маскийн жиргээ ч нөлөөлсөн гэнэ.

Тийнхүү мягмар гарагийн 15:00 цагийн байдлаар Тесла компанийн нэгж хувьцаа дэлхийн зах зээлд 242.40 ам.доллароор үнэлэгдэж байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35