IndiGo компани агаарын хөлөг худалдан авалтын түүхэн дэх хамгийн том захиалгыг хийлээ
2023, 6 сарын 20. 13:180

Энэтхэгийн агаарын тээвэрлэгч IndiGo компани агаарын хөлөг худалдан авалтын түүхэн дэх хамгийн том захиалгыг хийлээ. Тодруулбал, Парисын агаарын шоуны үеэр тэд Эйрбус А320 загварын онгоцноос нийт 500 ширхгийг худалдан авахаар захиалсан байна. Урьд өмнө ямар ч авиакомпани ийм том худалдан авалтыг хийж байгаагүй ажээ.

Тийнхүү нийт 55 тэрбум ам.доллароор хэмжигдэх захиалгыг 2030-2035 онд нийлүүлж дуусах гэнэ.

Захиалгын хүрээнд IndiGo авиакомпаниас мэдээлснээр шинэ агаарын хөлгүүд тэдний үйл ажиллагааны зардлыг бууруулж, түлш зарцуулалтыг сайжруулах юм.

IndiGo авиакомпани энэхүү захиалгыг хийхээс өмнө тэдний өрсөлдөгч Эйр Индиа авиакомпани өнгөрөгч хоёрдугаар сард Эйрбус болон Боинг компаниудаас нийт 470 ширхэг агаарын хөлөг худалдан авахаар гэрээлсэн билээ. Үүнээс үзвэл Энэтхэгийн агаарын тээвэрлэгчид цар тахлын дараагаар агаарын тээврийн салбар хурдацтай өсөхөд ихээхэн итгэж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35