Хойд Солонгос сүүлийн хоёр долоо хоногт хөөргөсөн зургаан пуужин ямар шалтгаантай байв?
2022, 10 сарын 7. 10:340

Хойд Солонгос өчигдөр буюу Пүрэв гарагт дахин хоёр баллистик пуужин хөөргөсөн нь сүүлийн 14 хоногт харвасан зургаа дахь удаагийн "сүрдүүлэг" боллоо. Тус улс хамгийн сүүлд 2017 онд цөмийн туршилт хийхийнхээ өмнө пуужин хөөргөх давтамжаа ийнхүү ойртуулж байсан билээ.

Пхеньян эдгээр пуужингаа АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтад өгч буй "шударга хариу" хэмээн тайлбарлав. Харин АНУ пуужин харвасны хариуд цэргийн сургуулилтаа эрчимжүүлнэ гэсэн юм. АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд хамтарч Умард Солонгосын довтолгоог хэрхэн ялан дийлэх, таслан зогсоох талын сургуулилтыг сүүлийн хоёр сарын турш үргэлжлүүлж байгаа билээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тэдгээр сургуулилтыг өөрийг нь эсэргүүцэж буй үйлдэл, дайнд бэлтгэж байгаагийн нотолгоо гэж үзсэн. Улмаар АНУ-ыг “Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг дэвэргэж байна” хэмээн буруутгав. Түүнчлэн барууны орнууд Орос, Хятад гүрнүүд олон улсын хурлуудад Хойд Солонгосыг хамгаалаад байгааг ширүүн шүүмжилж байна. Барууны шинжээчид энэ сарын сүүлч, ирэх сарын эхэн үед цөмийн туршилт хийх магадлалтай гэж мэдэгдсээр байгаа юм.

Пүрэв гаргийн эхний пуужин орон нутгийн цагаар 06:00 цагт хөөрч 100 километр орчим өндөрт гаран 350 километр зам туулсан бол хоёр дахь пуужин 50 километр өндөрт гарч 800 орчим километрийн алсад тусжээ.

Хойд Солонгосын сүүлийн үед хөөргөсөн пуужингуудыг жагсаавал:

  • Есдүгээр сарын 25 өдөр ойрын тусгалтай нэг пуужин харвасан нь АНУ-ын цэргийн тээвэрлэгч хөлөг онгоц Солонгосын хойгт ойртож ирсний хариу байв. Пуужин 60 км өндөр гарч, 600 км зам туулсан.
  • Есдүгээр сарын 28 өдөр ойрын тусгалтай хоёр пуужин харвасан нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Сөүлд айлчлахын өмнөх анхааруулга гэж шинжээчид үзсэн. Пуужин ойролцоогоор 30 км өндөр гарч, 360 км зам туулжээ.
  • Есдүгээр сарын 29-ний Пүрэв гарагт ойрын тусгалтай хоёр пуужин харвасан нь Камала Харрис Өмнөд Солонгосоос гарсны дараа тохиосон. Пуужин ойролцоогоор 50 км өндөр гарч, 300 км зам туулжээ.
  • Аравдугаар сарын 1-ний Бямба гарагт ойрын тусгалтай хоёр пуужин харвасан нь АНУ, Өмнөд Солонгос, Японы цэргийн хамтарсан сургуулилтын хариу байв. Пуужин ойролцоогоор 50 км өндөр гарч, 400 км зам туулсан.
  • Аравдугаар сарын 4-ний өдөр дунд тусгалын нэг баллистик пуужин Японы дээгүүр харвасан. Пуужин 2800 км өндөр гарч, 4500 км зам туулжээ.
  • Аравдугаар сарын 6-ний Бямба гарагт цэргийн хамтарсан сургуулилтын хариу болгон ойрын тусгалтай хоёр пуужин дахин харвалаа.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35