БНАСАУ Япон улсын дээгүүр баллистик пуужин харвалаа
2022, 10 сарын 4. 10:130

Мягмар гарагт БНАСАУ Япон улсын хойд хэсгийн дээгүүр баллистик пуужин харважээ. Одоогийн байдлаар яг ямар пуужин харвасан тухай тодорхой мэдээлэл байхгүй ч BBC агентлагаас мэдээлж байгаагаар дунд зэргийн тусгал бүхий баллистик пуужин байсан гэж мэдээлсэн байна.

Улмаар Япон улсын засгийн газраас Хоккайдо арлын ард иргэдийг пуужин нисэх үеэр ямар нэг байгууламж дотор орж нуугдахыг анхааруулан зарим нэг галт тэрэгний хөдөлгөөнийг түр зуур хязгаарлах арга хэмжээ авсан юм.

Энэ нь 2017 оноос хойш Хойд Солонгос улс Япон улсын дээгүүр пуужин харвасан анхны хэрэг ажээ.

Албаныхны мэдээлж байгаагаар Хойд Солонгосын харвасан пуужин Япон улсын нутаг дэвсгэрээс 3000 километрийн зайд Номхон далайд унасан гэнэ.

Үйл явдлын хүрээнд Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида Хойд Солонгосын туршилтыг хурцаар шүүмжилж, “хүчирхийллийн шинжтэй үйлдэл” хэмээн тодорхойлж, Үндэсний Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулах болсон байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41