ИННОВАЦИЙН САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ “MON-X” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
2022, 10 сарын 10. 16:200

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих, нээлттэй инновацийг хөгжүүлэх зорилгоор Mon-X Инновацийн хөтөлбөрийг Монгол орон даяр хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөр нь бүс, нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд инновацийн соёлыг түгээн, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, иргэдийн шинэлэг, инновацлаг санал санаачилгуудыг боловсруулан хөгжүүлж тэр дундаас шалгарсан шилдэг санал санаачилгыг хэрэгжүүлэхэд грант дэмжлэг үзүүлэх нээлттэй инновацийн хөтөлбөр юм. Цаашлаад шалгарсан санаачилгуудыг улс, нийслэл, орон нутгаас хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж бодит ажил хэрэг болгох боломжтой. Ингэснээр тулгамдаж байгаа олон төрлийн асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах дэд бүтцийг бий болгож буйгаараа их онцлог хөтөлбөр юм.

Хөтөлбөр нийт 180’000’000₮-ийн шагналын сантай бөгөөд нийт хүлээн авсан санаа дундаас 4 үе шаттайгаар 9 санаачилгыг шалгаруулж тус бүрийг төсөл болгон хэрэгжүүлэхэд зориулж 20’000’000₮-ийн грант олгоно.

Хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ?

Арга хэмжээнд улс, бүс, орон нутаг, нийслэлд тулгамдаж буй асуудлыг инновац ашиглан шийдвэрлэх санаачилгатай иргэн, баг, хуулийн этгээд хамрагдана.

Хөтөлбөрийн хүрээнд нээлттэйгээр санал хүлээн авах ба та бүхэн www.mon-x.mn сайтын баруун дээд буланд байрлах “санал илгээх” товчин дээр дарж орон бүртгүүлж санаагаа илгээх боломжтой. Санал хүлээн авалт өнөөдөр буюу 2022 оны 10 сарын 06-нд нээгдэн 2022 оны 10 сарын 20-ны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яам -ны Mon-X Инновацийн хөтөлбөр

Хэрэгжүүлэгч: Startup Mongolia

“Стартап Монгол” ТББ нь 2011 оноос хойш 9 жилийн хугацаанд Монгол Улсад гарааны бизнесийн тогтолцоо (Startup EcoSystem)-г бүрдүүлэх, Бизнес эрхлэх (Entrepreneurship) соёлыг төлөвшүүлэх, шинээр бизнесээ эхлүүлж байгаа залуучуудыг сэдэлжүүлэх, дасгалжуулах (Mentoring), Хөрөнгө оруулагчидтай холбох, тэднийг бойжуулах, инновац, өндөр технологийн салбарыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Холбогдох дугаар: 8990-9924

Фэйсбүүк хуудас: Mon-X Инновацийн хөтөлбөр

Фэйсбүүк групп: "Mon-X Инновацийн хөтөлбөр" мэдээлэл түгээх албан ёсны групп

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35