Оргил үедээ 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан Rivian-ийн ханш энэ онд 67 хувиар унажээ
2022, 10 сарын 12. 0:480

Amazon-оос санхүүжилт авсан, цахилгаан автомашин хөгжүүлэгч компани Rivian оргил үедээ 100 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрч байсан удаатай. Гэтэл өдгөө тус компани өмнө нь үйлдвэрлэсэн бараг бүх цахилгаан автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаас аргагүй байдалд ороод байна.

Нэгэн цагт Tesla-ийн өрсөлдөгч гэгдэж байсан Rivian компанийн машинуудын жолоодлогын системд бэхэлгээний гэмтэл гарсан тул 13,000 орчим цахилгаан машинаа эргүүлэн татаж эхэллээ. Тус мэдээлэл гарснаас хойш компанийн хувьцааны ханш 7.3 хувиар унаад байна. Мөн 2023 оны үйлдвэрлэлийн зорилтот түвшинд хүрч чадахгүй болсон тухай хөрөнгө оруулагчид санаа чилээх боллоо.

Мэдээллээс хойш Rivian-ийн зах зээлийн үнэлгээ ганц өдрийн дотор 2 тэрбум гаруй ам.доллароор буурч 31.1 тэрбум ам.доллар болсон. Харин түүний өрсөлдөгчид болох Ford Motor Co 45.67 тэрбум, General Motors Co 47.08 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа юм. Ерөнхийдөө, үйлдвэрлэл удааширсан тул Rivian-ийн ханш энэ онд 67 хувиар буурсан билээ.

Rivian өнгөрсөн оны гуравдугаар улирлаас цахилгаан хөдөлгүүрт автомашин борлуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 13,198 автомашин зах зээлд нийлүүлээд байна. Анх жолоодлогын гэмтлийн улмаас 12,000 автомашин эргүүлэн татна гэж мэдээлсэн боловч хэдхэн хоногийн дотор тус тоо нэмэгдэн 13,000 орчим машинаа эргүүлэн татаж байна. Гэмтэл нь зарим тохиолдолд жолооч тээврийн хэрэгслийг удирдах чадварт сөргөөр нөлөөлж осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй албаны тайланд дурджээ. Хөнгөвтөр тохиолдолд машины урд хэсгээс хэт чанга дуу чимээ гарч, чичиргээ үүсгэж байгаа юм. Одоогоор хүн гэмтсэн ямар нэг ноцтой осол, аваар гараагүй бөгөөд Rivian компанийн зүгээс урьдчилан сэргийлэх үүднээс сайн дураар мэдүүлсэн ажээ.


Эх сурвалж: Gizmodo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35