BMW Америк дахь цахилгаан автомашиныхаа үйлдвэрлэлд 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
2022, 10 сарын 21. 18:580

Цахилгаан автомашины Mini цувралаа Хятадад үйлдвэрлэнэ хэмээн мэдэгдээд удаагүй байгаа Германы BMW Group компани зарим цахилгаан автомашин болон түүний батарейн үйлдвэрийг АНУ болон Европын бусад оронд байгуулахаар шийдсэн хэмээн мэдэгдлээ.

BMW Америкийн Өмнөд Каролина муж дахь үйлдвэрээ цахилгаан автомашин үйлдвэрлэдэг болгон өргөжүүлэхэд 1 тэрбум ам.доллар харин батарей угсрах шинэ үйлдвэр байгуулахад 700 сая ам.доллар зарцуулахаар тус тус төсөвлөжээ. Улмаар 2030 онд бүрэн цахилгаан зургаан төрлийн автомашин танилцуулсан байх аж. Түүнчлэн, BMW компани Японд төвтэй Envision AESC компаниас автомашины батарейны эс худалдан авах гэрээ үзэглэв. Тус гэрээний хүрээнд Envision AESC нь Өмнөд Каролина мужид батарейн эсийн шинэ үйлдвэр барихаар төлөвлөжээ. BMW цахилгаан автомашины салбарт үйл ажиллагаагаа тэлэн дэлхийн олон оронд шинэ үйлдвэр байгуулах төслүүдээ үргэлжлүүлэн танилцуулсаар байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35