Топ автомашин үйлдвэрлэгчид 2030 он хүртэл цахилгаан автомашины үйлдвэрлэлд 1.2 их наяд ам.доллар зарцуулна
2022, 10 сарын 21. 17:240

Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчид 2030 он хүртэл олон 10 сая ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Компаниуд дээрх хугацаанд цахилгаан автомашин, түүний батарей, түүхий эдийн үйлдвэрлэлд нийт 1.2 их наяд орчим ам.доллар зарцуулах ажээ.

Цахилгаан автомашины салбарын нийт хөрөнгө оруулалт нэг жилийн өмнөх мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.2 их наяд ам.доллар болжээ. Автомашин үйлдвэрлэгчдийн сүүлийн үеийн мэдээнүүдээс дүгнэж үзэхэд, компаниудын төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд ирэх найман жилд нийт 54 сая ширхэг шинэ цахилгаан автомашин хэрэглэгчдийн гар дээр очсон байх бөгөөд нийтдээ 5.8 тераватт/цаг батарей үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байх болно. Улмаар нийт автомашины үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг цахилгаан автомашины үйлдвэрлэл эзэлнэ.

Тухайлбал, Tesla 2030 он хүртэл нийт 20 сая ширхэг цахилгаан машин үйлдвэрлэсэн байх зоримог төлөвлөгөө гаргасан. Тэдгээрт ойролцоогоор гурван тераватт/цаг батарей шаардагдана. Харин Германы Volkswagen компани дэлхий даяар цахилгаан автомашины цогц үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд 100 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Түүнд түүхий эд боловсруулах үйлдвэрээс эхлэн эцсийн угсрах үйлдвэр хүртэл бүх дамжлага хамаарна. Мөн Японы Toyota Motor Corp цахилгаан автомашины үйлдвэрлэлд шилжих, түүний батарейг үйлдвэрлэхэд 70 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Улмаар дээрх хугацаанд хамгийн цөөндөө 3.5 сая ширхэг батарей борлуулсан байхаар тооцжээ. Ford Motor-ийн хувьд, цахилгаан автомашин хөгжүүлэх зардлаа тогтмол нэмсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 50 тэрбум ам.доллар дээр тогтоод байна. Улмаар 2030 онд гурван сая орчим бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэсэн байхыг зорьж байгаа юм. Mercedes-Benz ойролцоогоор 47 тэрбум ам.доллар төсөвлөсний 65 гаруй хувь нь батарейн үйлдвэр байгуулахад зарцуулагдана. Түүнчлэн, BMW, Stellantis, General Motors компаниуд тус бүр 35 тэрбум ам. доллар төсөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20