Дайник Бхаскар: Дивали баярыг тохиолдуулсан бас нэг бэлэг, Энэтхэг гаралтай Риши цагаан арьстнуудыг удирдах боллоо
2022, 10 сарын 26. 19:380

Их Британийн ерөнхий сайд асан Лиз Трасс тус албыг ердөө 45 хоног хашиж, огцрох хүсэлтээ өгснөөр өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Торигийн танхим шинэ ерөнхий сайдыг долоохон хоногийн дотор сонгох хүндхэн ажилд томилогдсон билээ.

Улмаар ерөнхий сайдад Сангийн сайд Риши Сунак, ерөнхий сайд асан Борис Жонсон нар нэр дэвшиж байсан ч ноён Жонсон сунгаанаас нэрээ татсанаар Риши Сунак Их Британийн анхны Энэтхэг гаралтай ерөнхий сайд болох болсон юм.

Тэгвэл түүний шинэ албан тушаал олон мянган энэтхэг хүний сэтгэл зүрхэнд хүрчээ.

Үйл явдлын хүрээнд Риши Сунак энэтхэг сонинуудын гол сэдэв болсон байна. Таймс оф Индиа л гэхэд түүний талаар бичсэн нийтлэлдээ “хинду” гэдэг үгийг нийт 5 удаа дурдсан бол энэтхэгийн Дайник Бхаскар сонин, “Дивали баярыг тохиолдуулсан бас нэг бэлэг, Энэтхэг гаралтай Риши цагаан арьстнуудыг удирдах боллоо” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэжээ.

Риши Сунакын хувьд өдгөө 42 настай бөгөөд түүний эцэг эх нь Африкт төрсөн Энэтхэг гаралтай хүмүүс юм. Тэд түүнийг төрөөгүй байхад Зүүн Африкаас Их Британи руу цагаачилж байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35