ОУАЭХА-ийн тэргүүн Р.Гросси Оросын Ерөнхийлөгчтэй уулзжээ
3 сарын 7. 14:100

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бүтэн нэг жил хагасын дараа Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ ерөнхий захирал Рафаэль Гроссиг хүлээн авч уулзлаа. Р.Гроссигийн Орост хийсэн айлчлалын зорилго нь "Запорожье" атомын цахилгаан станцын /АЦС/ эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцах явдал байв.

Р.Гросси Оросын Ерөнхийлөгчтэй гуравдугаар сарын 6-ны лхагва гарагт Сочи хотын Бочаров Ручейгийн ордонд уулзжээ. Тэдний өмнөх уулзалт 2022 оны 10 дугаар сард Р.Гроссийг Санкт-Петербургт айлчлах үеэр болсон юм. ОУАЭХА, Орос хоорондын хамтын ажиллагаа "маш үр бүтээлтэй үргэлжилсэн хэвээр байгаа" гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдрийн хэлэлцээний өмнө мэдэгджээ.

Жил хагасын өмнөхтэй адил хэлэлцээний гол сэдэв нь "Запорожье" АЦС-ыг тойрсон нөхцөл байдал байв. Тус станц 2022 оны гуравдугаар сарын эхнээс хойш Оросын хяналтад байгаа юм. Мөн оны есдүгээр сараас хойш ОУАЭХА-ийн шинжээчид "Запорожье" станцад ээлжлэн ажиллаж байгаа бөгөөд Орос, Украины талтай хэлэлцээ хийж байгаа Р.Гросси дөрвөн удаа очсон байна. “Санкт-Петербургт болсон уулзалтаас хойш болсон үйл явдлууд, мөн өнөөдрийн уулзалт хэлэлцээ цаг үеэ олсон гэдгийг харуулж байна. Цаг үеийн байдал хүнд, сорилт бэрхшээлүүд, эмзэг асуудлууд байсаар байна. Тантай энэ бүх сэдвийг хэлэлцэхэд бэлэн байна” гэж Р.Гросси уулзалтын эхэнд хэлжээ. Өмнөх өдөр нь тэрбээр Оросын удирдагчтай "Запорожье" АЦС-ын нөхцөл байдлын талаар хэлэлцэхийг өөрийн үүрэг гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлсэн байна.

Харин В.Путин уулзалтын эхэнд АЦС-ын талаар дурдаагүй байна. “Өнөөдрийн бидний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад онцгой эмзэг, чухал асуудлууд байгааг би мэдэж байна. Мэдээжийн хэрэг, бид ямар нэгэн байдлаар цөмийн эрчим хүчтэй холбоотой, бид ямар ч үед аюулгүй байдлыг хангахын тулд бүх асуудлыг хэлэлцэж, хийхэд бэлэн байна" гэж тэрбээр хэлээд Орос улс цөмийн эрчим хүчний салбарын "маргаангүй тэргүүлэгчдийн нэг" хэвээр байгаа бөгөөд сонирхсон бүх түнштэйгээ хамгийн сайн туршлагаа хуваалцахад бэлэн байна хэмээн нэмж дурджээ.

Уулзалтын дараа Р.Гросси Х нийгмийн сүлжээнд хэлэлцээ хийж буй зургаа нийтлээд, “Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй цөмийн аюулгүй байдал, "Запорожье" АЦС-ыг хамгаалах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхтэй холбоотой бусад асуудлаар чухал санал солилцлоо” гэж бичжээ. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Уулзалтын хаалттай хэсгийн талаар Кремль мөн тайлбар хийсэнгүй.

В.Путинтэй хэлэлцээ хийхээс өмнө ОУАЭХА-ийн тэргүүн “Росатом”-ын ерөнхий захирал Алексей Лихачев (Бочаров Ручейд болсон уулзалтад мөн оролцсон) тэргүүтэй Оросын төлөөлөгчидтэй уулзсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01