Норвег улс Оросын тагнуул гэж буруутгагдсан нэгэн эрийг баривчилжээ
2022, 10 сарын 26. 18:401

Норвег улсын Аюулгүй байдлын албанаас их сургуулийн багшийн дүрээр өнгөлөн далдлалт хийсэн Оросын тагнуулыг баривчилжээ.

Осло хотын Дотоодын аюулгүй байдлын агентлагаас хэлснээр тэд эрэгтэйг үндэсний эрх ашигт заналхийлж байна гэсэн шалтгаанаар ажилдаа явах замаас нь баривчилсан гэнэ.

Өдгөө 30 настай тус эрэгтэйн хувьд Бразил гаралтай академичийн дүр эсгэж байсан ч албаныхны зүгээс түүнийг орос хүн хэмээж байгаа юм.

Үйл явдлын хүрээнд Осло хот дахь Москвагийн элчнээс тухайн эрийг огт мэдэхгүй гэж мэдэгдсэн байна.

Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу тухайн эрийг дөрвөн долоо хоног саатуулах юм.

Норвег улсын хувьд сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Оросын тагнуул байж болзошгүй хэд хэдэн орос хүнийг баривчилсан байна. Шалтгаан нь Норвег улс Оросын байр суурийг эзэлж, Европ тивд байгалийн хий, газрын тос нийлүүлэх болсноор тус улсын дэд бүтцийн ойр орчим дрон үзэгдэх болсонтой холбоотой юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дамдиндлрж
103.229.123.109
   /
2022, 10 сарын 26. 22:10

пүтлерт итгэхийн арга байх биш!!!

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35