БНХАУ: Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн олон улсын нислэгийн тоогоо хоёр дахин нэмэгдүүлнэ
2022, 10 сарын 27. 0:230

Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн Хятад улс олон улсын нислэгийн тоогоо хоёр дахин нэмэгдүүлж, долоо хоногт 840 нислэг хийхээр төлөвлөж байна.

Хятадын Иргэний нисэхийн удирдах газрын зүгээс тус улсын томоохон агаарын тээврийн компаниудын олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа саяхан зарласан тухай Bloomberg суваг мэдээлэв.

Энэхүү мэдээнд дурдсанаар дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг тус улс хилийн чанад дахь аялалыг сэргээх дохио байж магадгүй юм хэмээн онцолжээ. Нэмж дурдахад Хятад руу ирж буй гадны зорчигчдын хорио цээрийн дэглэмийн хугацааг 7 хоногоос бууруулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл мөн гарав. Түүнчлэн уг мэдээний ачаар China Southern Airlines, China Eastern Airlines, Air China зэрэг компаниудын хувьцааны ханш өсчээ. Хятадын Иргэний нисэхийн удирдах газрын албаны хүн “Гадаадад аялагчдын тоо энэ оны гуравдугаар улиралд хэдийн мэдэгдэхүйц нэмэгдээд байна. Тодруулбал гуравдугаар улиралд 537,000 хүн гадны орнуудад зорчсон нь хоёрдугаар улиралтай харьцуулахад 73 хувиар өссөн үзүүлэлт юм" хэмээн дурдсан байна. Түүнчлэн тус байгууллагын зүгээс “Ирэх таван сарын хугацаанд 92,970 зорчигч хилийн чанад руу аялахаар төлөвлөж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35