Малайз улс Энэтхэг, Хятадын иргэдийн визгүй нэвтрүүлэх болжээ
2023, 11 сарын 27. 20:330

Даваа гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр Малайз улс ирэх арванхоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Энэтхэг, Хятадын иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрүүлдэг болох болжээ. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Анвар Ибрахим ням гарагийн орой мэдэгдсэн байна.

Улмаар эл бодлого нь 2024 оны арванхоёдугаар сарыг дуустал үргэлжлэх ажээ.

Малайз улсын хувьд энэ оны эхний зургаан сарын хугацаанд нийт 9.16 сая жуулчин хүлээж авснаас 498,540 жуулчин нь Хятад улсын иргэн байсан бол 283,885 жуулчин нь Энэтхэг улсын иргэн байсан гэнэ. Улмаар Малайз улсыг зорьдог жуулчдын урсгалыг улс орноор нь жагсаан үзвэл дөрөв, тавдугаарт Хятад, Энэтхэг улс бичигддэг байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35