НҮБ: Дэлхийн аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэнэ
1 сарын 29. 10:470

Дэлхийн аялал жуулчлалын салбар 2024 онд “COVID-19” цар тахлын үр дагавраас бүрэн сэргэх төлөвтэй байна гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлэв.

Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 1.29 тэрбум жуулчин аялсан нь 2019 оны үзүүлэлтийн 88 орчим хувьтай тэнцжээ. Тодруулбал, өнгөрсөн онд аялсан жуулчдын тоог 2019 оны түвшинтэй харьцуулахад Европт 94 хувь, Африкт 96 хувь, Америкт 90 хувьд хүрч сэргэсэн байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд энэ үзүүлэлт 65 хувьтай байсан бөгөөд Мальдив, Фижи зэрэг улсууд хамгийн олон жуулчин татсан байна. Харин Зүүн Хойд Азийн бүсийн аялал жуулчлалын салбарын сэргэлт удаашралтай байгаа бөгөөд 2019 оны үзүүлэлтийн 55 орчим хувьтай тэнцжээ.

Японд өнгөрсөн онд 25.07 сая жуулчин ирсэн нь цар тахлын өмнөх үеийн 80 орчим хувьтай тэнцэж байна. Иений ханш суларсан нь тус улсыг гадаадын жуулчдын сонирхлыг татахуйц газар болгожээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд Ази тивийн аялал жуулчлалын салбар сэргэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ энэ нь дэлхийн аялал жуулчлалыг оны эцэс гэхэд бүрэн сэргэхэд тус дөхөм болно хэмээн бичжээ.

Хэтийн төлөв байдал эерэг харагдаж байгаа хэдий ч геополитикийн эрсдэлүүд нь аялал жуулчлал тогтвортой сэргэхэд саад бэрхшээл учруулж байгааг мөн тус агентлаг тэмдэглэв. Өнгөрсөн 10 дугаар сард эхэлсэн Израил болон ХАМАС зэвсэгт бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн ийм эрсдэлийг нэмэгдүүлснээс гадна Ойрхи Дорнодод тархах вий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болоод байна.

2023 онд дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын орлого 1.4 их наяд ам.долларт хүрсэн нь 2019 оны түвшний 93 орчим хувьтай тэнцжээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35