ХБНГУ-ын ГХЯ: Канцлер Шольц ирэх сарын 4-ний өдөр БНХАУ-д төрийн дээд хамжээний айлчлал хийнэ
2022, 10 сарын 29. 5:080

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс орон нутгийн цагаар 28-ны өдөр канцлер Олаф Шольц ирэх сарын 4-ний өдөр БНХАУ-д айлчлахаар болсон талаар мэдэгдлээ.

Энэ бол Шольцын Хятадад хийж буй анхны айлчлал болох юм хэмээн Германы засгийн газар онцолжээ. Айлчлалын үеэр Volkswagen-ийн гүйцэтгэх захирал Оливер Блюм, Siemens компанийн гүйцэтгэх захирал Роланд Буш, Мerck компанийн гүйцэтгэх захирал Велен Гаррихо, Deutsche банкны гүйцэтгэх захирал Кристиан Зевинг, BASF-ийн тэргүүн Мартин Брудермюллер нар айлчлалын үеэр дагалдан явах аж.

Канцлер Шольц 4-ний өдөр БНХАУ-ын улсын дарга Ши Жиньпинд бараалхсаныхаа дараа ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Энэхүү хэлэлцээнд хоёр талын харилцаа, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ, ОХУ Украинд халдан түрэмгийлсэн явдал, Зүүн Азийн нөхцөл байдал зэрэг сэдвээр санал солилцоно гэж Германы засгийн газар тайлбарлав.

Канцлер Шольцын БНХАУ-д хийх гэж буй гэж буй энэхүү айлчлал нь Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцяны урилгаар болж буй бөгөөд гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болсон Ши Жиньпинд канцлер Шольц бараалхан Украинд дайн дэгдсэнээс хойш хүйтрэх болсон 2 талын харилцааг сайжруулах асуудлаар голчлон яриа хэлэлцээг өрнүүлэх аж.

Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр бизнесийн эрх ашиг хийгээд хүний ​​эрхийн асуудлыг мөн хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ. Герман улсын хувьд Хятадын талаар баримтлах үзэл бодол нь сүүлийн саруудад өөрчлөгдсөн ч тус улстай эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөгөө хойш тавиагүй гэдгийг тэрээр нэмж цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35