Илон Маск Твиттерийн ажилтнуудыг цомхотгох тухай мэдээлэл худал гэж мэдэгджээ
2022, 10 сарын 31. 20:020

Өнгөрөгч долоо хоногт тэрбумтан Илон Маск Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсан билээ. Худалдан авалттай холбогдуулан олон улсын хэвлэлүүд түүнийг Твиттерт 75 хүртэлх хувийн орон тооны цомхотгол хийнэ хэмээн мэдээлээд байсан юм. Тэгвэл Илон Маск энэхүү мэдээллийг худал хэмээн мэдэгджээ.

Тодруулбал, амралтын өдрүүдэд Нью Йорк Таймс сониноос ноён Маскийг Твиттерийн ажиллах хүчин дунд орон тооны томоохон цомхотгол хийх тушаал гаргасан гэж мэдээлсэн юм. Улмаар үйл явдлын хүрээнд Твиттерийн нэгэн хэрэглэгч түүнээс лавлахад Илон Маск, “Энэ бол худал” гэж хариулсан байна.

Илон Маск Твиттерийг худалдан авснаас хойш хүмүүс Твиттерийн ирээдүйд ихээхэн санаа зовних болсон юм. Тийнхүү Твиттерийн бүтцийн хүрээнд элдэв таамгийг дэвшүүлэх болсон нь “баталгаажсан хэрэглэгчийн тэмдэг эзэмшигчид сар тутам 20 ам.доллар төлдөг болно, Твиттер Vine-тай адилхан болно, Твиттер дээр эмх замбараагүй байдал үүснэ” хэмээж байгаа билээ. Улмаар худалдан авалтаас үүдэн зарим нэг алдартан платформыг орхих болсноо ч зарлаад байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04