Илон Маск Твиттерийн захирлуудын зөвлөлийг тарааж, өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ
2022, 11 сарын 1. 16:250

Саяхан Твиттерийг худалдан авсан тэрбумтан Илон Маск тус компанийн захирлуудын зөвлөлийг тарааж, өөрөө гүйцэтгэх захирлын албыг хаших болжээ.

Илон Маскийн хувьд Твиттерээс гадна SpaceX, Neuralink, Boring Company болон Tesla гэх дөрвөн компанийг удирддаг юм.

Тийнхүү шинэ албаа хүлээн авсан ноён Маск “баталгаажсан хэрэглэгч” гэсэн тэмдэг олгох үйл явцад өөрчлөлт оруулахыг санаачилсан байна. Улмаар хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Твиттер тус тэмдгийг эзэмшигчдээс сар бүр 20 ам.долларын хураамж авахаар зэхэж байгаа юм.

Энэ тухай сонссон зохиолч Стефен Кингийн зүгээс ганц тэмдгийн төлөө сард 20 ам.доллар төлөх хүсэлгүй байгаагаа илэрхийлэхэд Маск, “Тэгвэл 8 ам.доллар байвал ямар байна?” гэж асуужээ.

Өдгөө Твиттер компани цор ганц захиралтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Илон Маскийн мэдэгдсэнээр энэ нь түр хугацааны арга хэмжээ гэсэн байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
2
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35