Америк TikTok-ийг хориглож магадгүй байна
2022, 11 сарын 3. 19:580

Америкийн Харилцаа холбоог зохицуулах хороо TikTok-ийг хориглох нь зөв гэж үзэж байна. Тус аппликейшн Хятадын толгой компанийн удирдлагад байдаг тул америк хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газарт дамжуулах эрсдэлтэй гэв.

Харилцаа холбоог зохицуулах хороо TikTok-ийг шууд хянан зохицуулах эрх мэдэлгүй. Гэвч тус хорооноос өмнө нь Huawei зэрэг хятад компанийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлсний дараа Конгресс Huawei-ийн эсрэг арга хэмжээ авч байсан юм. Өдгөө TikTok-ийн толгой компани ByteDance тус аппликейшнээ Америкийн компанийн удирдлагад шилжүүлэх замаар АНУ дахь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой эсэхийг судалж байна. ByteDance одоо ч америк хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын нутаг дэвсгэрээс гадуур хадгалдаг тул аюулгүй бөгөөд Хятадын засгийн газрын зааварчилгааг заавал биелүүлэх шаардлагагүй хэмээн өөрсдийгөө өмгөөллөө. Трампын засаг хоёр жилийн өмнө тус программыг АНУ-д хориглох оролдлого хийж байсан ч амжилттай хэрэгжээгүй. TikTok-ийг Америкт 200 сая гаруй удаа татан авчээ.

Эх сурвалж: Axios

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04