АНУ: Трансжендер инфлүүнсер Никита Драгуныг эрэгтэйчүүдийн саатуулах өрөөнд хорьжээ
2022, 11 сарын 10. 19:330

Өнгөрөгч даваа гарагт трансжендер инфлүүнсер Никита Драгун АНУ-ын Флорида мужийн нутаг дэвсгэр дээрээс баривчлагдаж, эрэгтэйчүүдийн саатуулах өрөөнд хоригдон лхагва гарагт суллагджээ.

Өдгөө 26 настай Никита Драгун нь транс эмэгтэй буюу эр бэлгэ эрхтэнтэй төрсөн, бэлгийн чиг баримжааны хувьд эмэгтэй хүн юм. Гэвч цагдаагийн албаныхан түүнийг эрэгтэйчүүдийн саатуулах өрөөнд хорьсон нь хүйсийн цөөнх хүмүүсийн эгдүүцлийг хүргээд байгаа ажээ.

Харин түүнийг юун учир саатуулах болсон тухайд USA Today сониноос мэдээлснээр Никита Драгун танхайрч, эмх замбараагүй байдал үүсгэн, цагдаагийн биед халдсан гэх хэргээр саатуулагдсан байна. Тодруулбал, тэрээр зочид буудлын өрөөнд дэг журам сахилгүй, бусдын амгалан байдлыг алдагдуулсан бөгөөд зочид буудлын ажилтан шаардлага тавихад түүн рүү ус цацжээ. Тийнхүү зочид буудлын ажилчид цагдаа дуудахад цагдаагийн ажилтны биед усны саваар халдсан байна.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35