Уоррен Баффет 4.6 тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцааг буяны байгууллагуудад хандивлажээ
2023, 6 сарын 23. 18:331

Berkshire Hathaway компанийн ТУЗ-ийн дарга, "Хөрөнгө оруулалтын эцэг”, "Омахагийн мэргэн" гэгддэг Уоррен Баффетт энэ онд 4.64 тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцааг хандивласнаар өнгөрсөн хугацаанд хийсэн нийт хандивын хэмжээ 51 тэрбум ам.доллароос даваад байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээгээрээ дэлхийд 82 дугаарт ордог Тунис улсын жилийн ДНБ нь ойролцоогоор 46.8 тэрбум ам.доллар байдаг гэж тооцвол хэдий хэмжээний мөнгө хандивласан талаарх багцааг үүнээс авч болох юм.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, Баффет 21-ний өдөр 5 буяны байгууллагад 4.64 тэрбум ам.долларын үнэ бүхий Berkshire Hathaway компанийн эзэмшлийн B ангиллын 13.7 сая ширхэг хувьцааг хандивласан болохыг онцлон тэмдэглэв.

Үүнээс 10.45 сая ширхэг хувьцааг Билл ба Мелинда Гейтсийн санд хандивлажээ. Баффетын Билл ба Мелинда Гейтсийн санд хандивласан Berkshire Hathaway-ийн хувьцаа өнөөг хүртэл 39 тэрбум ам.долларт хүрээд буй юм.

Түүнчлэн тэрээр өөрийн анхны эхнэрийнхээ нэрэмжит Томпсон Баффетийн санд 1.05 сая ширхэг хувьцааг хандивлав.

Баффет 2010 онд Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй хамтран чинээлэг хүмүүсийн хандивын амлалтыг татан төвлөрүүлдэг “Giving Pledge” аяныг санаачлан эхлүүлж байжээ. Тэр цагаас хойш жил бүр Berkshire Hathaway компанийнхаа эзэмшдэг хувьцааны тодорхой хэсгийг буяны үйлд хандивладаг болсон билээ.

Хэдийгээр түүний хандивын хэмжээ жил бүр 5 хувиар буурч байгаа ч сүүлийн үед Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ өсөхийн хэрээр хандивын хэмжээ энэ жил түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

Энэ жил нас сүүдэр 92 хүрч буй Баффет зөвхөн хувьцааны хөрөнгө оруулалтаар хөрөнгөжсөн билээ. Тэрээр нас барсныхаа дараа өөрийн хөрөнгөний 99 хувийг буяны үйлсэд зориулна хэмээн гэрээсэлсэн байдаг аж.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Baagii
64.119.18.195
   /
2023, 6 сарын 23. 19:23

Nadad 300.0 g ni handivlachihgvui l bh da

Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52