Канело Альварес: Месси манай шигшээ багийн өмсгөл, төрийн далбаагаар шал арчихыг та нар харав уу?
2022, 11 сарын 29. 12:050

Боксын дэлхийн 4 удаагийн аварга Канело Альварес Аргентины хөл бөмбөгийн од Лионель Мессид хатуу анхааруулга өгчээ.

Тодруулбал, өнгөрөгч бямба гарагт Аргентин улсын шигшээ баг Мексикийн баг бүрэлдэхүүнийг 2:0 харьцаатай хожсоны дараагаар тэд хувцасны өрөөнд баяраа тэмдэглэж буй бичлэг цахим орчинд түгсэн юм. Бичлэгээс үзвэл Мексикийн шигшээ багийн өмсгөл шалан дээр хэвтэж байх бөгөөд Аргентины хөл бөмбөгч Лионель Месси өмсгөлийг хөлөөрөө хөдөлгөж үзэгдэх ажээ. Улмаар эл үйлдлийг үзсэн Мексикийн ард иргэд түүнийг улсынх нь төрийн далбааг хүндэтгэсэнгүй гэж үзсэн байна.

Үйл явдлын хүрээнд мексик боксчин Канело Альварес өөрийн Твиттер хуудаснаа хэд хэдэн жиргээ нийтэлж, Лионель Мессид анхааруулга өгсөн юм. Түүний жиргэснээр, “Месси манай шигшээ багийн өмсгөл, төрийн далбаагаар шал арчихыг та нар харав уу?”, “Тэр надтай битгий таараасай гэж бурхнаас гуйсан дээр” гэжээ.


Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
2
15
2
5
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01