“Miami Heat”-ийн дасгалжуулагч түүхэнд байгаагүй том гэрээ байгуулжээ
1 сарын 11. 14:320

Сагсан бамбөгийн “Miami Heat” багийн ахлах дасгалжуулагч Эрик Споэлстра бол NBA-гийн шилдэг дасгалжуулагчдын нэг бөгөөд саяхан тэрбээр хамгийн өндөр үнийн дүнтэй шинэ гэрээ байгуулснаар дээд амжилт тогтоолоо.

ESPN сувгийн Адриан Войнаровскийн ярьснаар, Э.Споелстрагийн энэхүү найман жилийн хугацаатай 120 сая долларын гэрээ бол NBA-гийн дасгалжуулагчдад төдийгүй Хойд Америкийн спортын аль ч багийн дасгалжуулагчид амлаж байгаагүй хамгийн өндөр мөнгөн дүн юм.

Өнгөрсөн зун “San Antonio Spurs” багийн ахлах дасгалжуулагч Грег Попович гэрээгээ сунгаж 5 жилийн хугацаатай 80 сая долларын гэрээ байгуулснаар жилд дунджаар 16 сая доллар буюу жилийн хамгийн өндөр цалин авч байгаа хэдий ч Э.Споэлстрагийн шинэ гэрээний үргэлжлэх хугацаа нь урт (жилдээ ойролцоогоор 15 сая доллар) учраас нийт мөнгөн дүн нь илүү байгаа аж.

Өдгөө 53 настай Э.Споэлстра “Miami Heat” багийг 15 жил гаруй хугацаанд дасгалжуулж, NBA-гийн финалд зургаан удаа хүргэж, хоёр удаа аварга болгосон юм.


Эх сурвалж: CBS /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03