Аmazon компани ирэх жилээс үүлэн технологийн салбараа шинэ ажиллах хүчээр сэлбэнэ
2022, 11 сарын 30. 15:360

Зардлаа бууруулахын тулд ажиллах хүчээ их хэмжээгээр цомхотгож буй Amazon компани орлогын гол эх үүсвэр болсон үүлэн технологийн салбартаа ирэх жилээс дахин шинэ ажиллах хүчнийг авч эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Amazon Web Services (AWS)-ийн борлуулалт, маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Мэтт Гарман 29-ний өдөр АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан “Reinvent” бага хурлын үеэр "AWS-ийн үүлэн технологийн бизнес урьдын адил маш хурдацтай өсч хөгжиж байна. Бид ирэх жилээс илүү олон хүнийг ажилд авна гэж найдаж байна" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Үүлэн технологийн салбартаа дэлхийд тэргүүлэгч тус компанийн борлуулалт өнгөрсөн улиралд (7-9-р сар) өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсч 20.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2014 онд Amazon компани өөрийн үүлэн технологийн салбар буюу AWS компанийн гүйцэтгэлийг тусад нь зарлаж эхэлснээс хойших хамгийн бага өсөлт юм. Учир нь уг технологийг ашигладаг компаниуд эдийн засгийн хямралаас шалтгаалан технологийн зардлаа танасантай холбоотой гэж үзэж болох юм.

Amazon нь эдийн засгийн удаашралаас үүдэлтэй ашигт ажиллагааны бууралтыг даван туулахын тулд сүүлийн үед зардлаа бууруулахаар хичээж байгаа билээ. Энэ сарын эхнээс эхлэн тодорхой салбар болон гүйцэтгэх удирдлагын зөвшөөрснөөс бусад тохиолдолд компани даяар шинээр ажилтан авахгүй байх бодлогоор хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Түүнээс хойш 10,000 орчим ажилтнаа цомхотгох болсноо мэдэгдэж, энэхүү үйл явц одоог хэр нь үргэлжилсээр байгаа юм. Харин үүлэн технологийн салбартаа ирэх жилээс ажилтан авахаа ийнхүү мэдэгдэв.

"Зах зээлийн эрэлтийг зохицуулж чадсан тохиолдолд бид дата төвийн өргөтгөлийн хурдыг тохируулах боломжтой болох юм. Бидэнд нийлүүлэлтийн сүлжээний олон загвар байгаа ба дата төвүүдийг үргэлжлүүлэн байгуулах болно” хэмээн гүйцэтгэх захирал Гарман дурдсан байна. Дата төвүүдийг шинээр байгуулсан тохиолдолд ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарна хэмээн нэмэлт тайлбар хийжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35