ХБНГУ: Польш Украины хилийн ойролцоо агаарын довтолгооноос хамгаалах “Патриот” системийг байрлуулна
2022, 12 сарын 11. 22:280

Орос Украины хооронд мөргөлдөөн өрнөсөөр буй энэ үед Германы армийн зүгээс өнгөрөгч сард пуужингийн цохилтод өртсөн Польшийн хилийн бүсэд пуужингийн довтолгооноос хамгаалах “Патриот” системийг тун удахгүй суурилуулах шийдвэрт хүрчээ.

Германы Бундесвер орон нутгийн цагаар 13-ны өдөр тагнуулын багийг Польш руу илгээж, агаарын довтолгооноос хамгаалах "Патриот" системийг суурилуулах газрыг товлохоор төлөвлөж байна гэж dpa мэдээллийн агентлаг 11-ний өдөр мэдээлэв.

Тэд агаарын довтолгооноос хамгаалах “Патриот” системийг байрлуулах газрыг эцэслэн шийдснийхээ дараа тун удахгүй Польш руу гурван их бууны анги илгээхээр төлөвлөж байгаа аж.

Уг систем нь НАТО-гийн холбоотон орнуудын агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн системийн нэг хэсэг гэдэг утгаараа НАТО-гийн зүүн фронт дахь чухал дэд бүтцийг хамгаалах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан нь энэ аж.

Тодруулбал өнгөрсөн сарын 15-ны өдөр Украинтай хил залгаа буюу Польшийн газар нутгийн зүүн хэсэгт пуужин унасны улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Польшийн газар нутагт унасан уг пуужинг Оросын тал харвасан гэж Украины зүгээс мэдэгдсэн ч АНУ болон НАТО зэрэг барууны орнууд Украины зенитийн пуужин байсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн юм.

Энэхүү үйл явдлын улмаас Герман улс агаарын довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэхийн тулд Польшид “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийг нийлүүлэх санал тавьсан боловч Польш улсын зүгээс оронд нь Украин руу илгээх санал гаргаснаар зарим маргаан үүссэн юм. Учир нь дээр дурдсанчлан “Патриот" систем нь НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн системийн нэг хэсэг тул Украинд шууд дэмжлэг үзүүлэх боломжгүй байсантай холбоотой.

Энэхүү агаарын довтолгооноос хамгаалах систем нь дайсны онгоц, тактикийн баллистик пуужин, далавчит пуужингуудыг сөнөөх чадвартайн дээр 60 гаруй км тусгалтай аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04